Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2019 оны 05 дугаар сарын тойм
1.Гадаргын усны чанар
Сэлэнгэ аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2019 оны 05 дугаар сард Сэлэнгэ мөрөн, Орхон, Ерөө, Бугант, Зэлтэр, Хүдэр, Туул голуудын хяналт-шинжилгээний цэгээс нийт 13 усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын 20 гаруй үзүүлэлтийг тодорхойллоо.
Сэлэнгэ мөрөн, Сэлэнгэ голын Сэлэнгэ-12 дугаар зөрлөг цэгээс 2 удаа, Зүүнбүрэн хяналт-шинжилгээний цэгээс 1 удаа усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 185 -214 мг/л-т хэлбэлзэж, хүчилтөрөгчийн горим хэвийн, MNS4586:98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламж (цаашид ХА гэх)-аас давсан үзүүлэлтгүй бөгөөд голын дагуу цэвэр байна.
Орхон гол, Орхон голын Орхон, Шаамар, Сүхбаатар хяналт-шинжилгээний 3 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 142-226 мг/л-т хэлбэлзэж, ХА-аас давсан үзүүлэлтгүй ба голын дагуу ус нь цэвэр байлаа.
Ерөө гол, Ерөө голын Бугант, Ерөө, Дулаанхаан хяналт-шинжилгээний 3 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 49-139 мг/л, ХА-аас Ерөө-Ерөө цэгээс авсан сорьцонд усан дахь аммонийн азот /NH4/-ын агууламж 0.71 мгN/л буюу ХА-аас 1.4 дахин давсан бага зэргийн бохирдолтой байна.
Бугант гол, Бугант голын Бугант хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 81 мг/л, ХА-аас перманганатын исэлдэх чанар 12.8 мгО/л буюу ХА-аас 1.3 дахин давж бага зэргийн бохирдол үүссэн байлаа.
Зэлтэр гол, Зэлтэр голын Зэлтэр хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 126 мг/л, ХА-аас давсан үзүүлэлтгүй байна.
Хүдэр гол, Хүдэр голын Хүдэр хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 99.8 мг/л, ХА-аас давсан бохирдолгүй байна.
Туул гол, Туул голын Орхонтуул хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 360.4 мг/л, ХА-аас аммонийн азот /NH4/-ын агууламж 1.11 мгN/л буюу ХА-аас 2.2 дахин, нитритийн азотын /NО2/-ын агууламж 0.069 мгN/л буюу ХА-аас 3.45 дахин, перманганатын исэлдэх чанар 10.3 мгО/л буюу ХА-аас 1.03 тус тус давж голын гольдролийн дагуу бохирдсон байна.
Ус бохирдуулах бодисын агууламж
Хүснэгт 1
№ |
Усны харуулын нэр |
Бохирдуулах бодис, мг/л |
|||||
О2 |
БХХ5 |
ПИЧ |
NH4 |
NO2 |
P |
||
1 |
Сэлэнгэ - Зүүнбүрэн |
- |
- |
3.6 |
0.31 |
0.003 |
0.011 |
2 |
Сэлэнгэ – 12 р зөрлөг 10 |
8.61 |
1.5 |
4.8 |
0.08 |
0.007 |
0.006 |
3 |
Сэлэнгэ – 12 р зөрлөг 20 |
8.58 |
0.9 |
2.8 |
0.06 |
0.002 |
0.010 |
4 |
Орхон-Орхон |
- |
- |
8.2 |
0.06 |
0.013 |
0.010 |
5 |
Орхон – Шаамар |
8.61 |
1.8 |
4.5 |
0.11 |
0.005 |
0.006 |
6 |
Орхон – Сүхбаатар |
8.29 |
0.7 |
3.1 |
0.18 |
0.006 |
0.015 |
7 |
Ерөө-Бугант |
- |
- |
5.7 |
0.20 |
0.009 |
0.028 |
8 |
Ерөө-Ерөө |
- |
- |
3.8 |
0.71 |
0.008 |
0.031 |
9 |
Ерөө-Дулаанхаан |
- |
- |
6.3 |
0.49 |
0.004 |
0.013 |
10 |
Бугант-Бугант |
- |
- |
12.8 |
0.45 |
0.017 |
0.048 |
11 |
Зэлтэр-Зэлтэр |
- |
- |
2.7 |
0.24 |
0.001 |
0.004 |
12 |
Хүдэр-Хүдэр |
- |
- |
5.9 |
0.14 |
0.005 |
0.007 |
13 |
Туул-Орхонтуул |
- |
- |
10.3 |
1.11 |
0.069 |
0.013 |
|
MNS 4586:98 |
|
3 |
10.0 |
0.5 |
0.02 |
0.1 |
2.Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ
2019 оны 05 дугаар сарын 10-нд, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын “Урсгал-Ус” ХХК-ны хаягдал ус цэвэрлэх байгууламж /цаашид ЦБ гэх/-ийн орох, гарах цэгээс авсан хаягдал бохир усны 2 сорьцонд хийсэн шинжилгээний дүнгээс үзэхэд ЦБ-аас гарч байгаа ус 67.3%-ийн цэвэршүүлэлттэй байжээ.
2019 оны 05 дугаар сарын ЦБ-ын орж байгаа болон цэвэршүүлээд гарч байгаа хаягдал бохир усны сорьцонд хийсэн шинжилгээний дүнг MNS 4943:2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ (цаашид ЗДХ гэх)-тэй харьцуулан 2 дугаар хүснэгтэд үзүүллээ.
2 дугаар хүснэгт
Цэвэрлэх байгууламж |
Цэг |
РН |
Ж/б |
өнгө |
БХХ5 |
ПИЧ |
P |
NH4 |
NO2 |
NO3 |
Цэвэрлэгээний чанар % |
1 |
2 |
3 |
4 |
5 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
MNS 4943:2015 |
|
6-9 |
30 |
|
20 |
20 |
1.5 |
15 |
|
||
Сэлэнгэ,Сүхбаатар “Урсгал-Ус” ХХК-ны ЦБ |
Орох |
8.28 |
1701.8 |
67.01 |
58.4 |
96.6 |
0.057 |
28.34 |
0.092 |
3.95 |
67.3 |
Гарч |
8.90 |
12.2 |
23.67 |
19.1 |
27.2 |
Тайлбар: Ж/Б-жинлэгдэх бодис, БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, MNS 4943:2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс давсан үзүүлэлтүүдийг тодруулав.
Дүгнэлт: Зэлтэр, Хүдэр гол маш цэвэр, Сэлэнгэ мөрөн, Орхон, Ерөө, Бугант, Туул гол цэвэр байлаа.
Энэ сард Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын “Урсгал Ус” ХХК-ны ЦБ-ийн цэвэрлэгээний чанар 67.3% ба цэвэршүүлээд гарч байгаа усанд нийт азот ЗДХ-ээс 2.16 дахин, перманганатын исэлдэх чанар 1.36 дахин их агуулагдаж байлаа.
Агаарын шинжилгээ: Сүхбаатар суманд агаарын бохирдол стандарт хэмжээнээс хэтрээгүй байна. Агаарын чанарын 1-р харуулын 05-р сарын ажиглалтын дүнгээс үзэхэд агаар дахь хүхэрлэг хийн дундаж агууламж 0.002 мг/м3, хамгийн их нь 0.005 мг/м3, азотын давхар ислийн дундаж агууламж 0.022 мг/м3, хамгийн их нь 0.033 мг/м3, агаар болон хөрсөн дээрхи цацрагийн түвшин фон түвшнээс даваагүй байна. Нийт тоосны дундаж агууламж 0.050 мг/м3, хамгийн их 0.100 мг/м3, PM10 тоосонцор 0.067 мг/м3 байсан бөгөөд хамгийн их нь 05 сарын 09-нд 0.107 мг/м3 хүрлээ.
Мэдээ бичсэн: БОШЛ-ын техникч М.Аягүл